Францын сурагчид сонгодог урлагийг доромжлол гэж үзэн, багшийгаа эсэргүүцжээ
Францын дунд сургуульд сонгодог зурагтай холбоотойгоор дуулиан дэгджээ. Хичээлийн үеэр бүсгүй хүний нүцгэн биеийг дүрсэлсэн сонгодог зургийг сурагчдад үзүүлсний улмаас сурагчид эсэргүүцэн жагсаж, сургалтын үйл ажиллагаа доголдсон байна. Улмаар Парисын ойролцоо орших Жака Картьегийн нэрэмжит энэ сургуульд Францын Боловсролын сайд очиж асуудлыг шийдэхээс аргагүй болсон талаар ВВС мэдээлжээ.



















