Тэтгэвэр өвлөгдөнө гэх МАН-ын ээлжит худал хуурмаг
Тэр нь “Өндөр насны тэтгэвэр авагч нас барвал түүний авч байсан тэтгэврээс 20 хувиар тооцон нөхөр эсвэл эхнэрийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ” гэх. Өөрөөр хэлбэл тэтгэвэр авагч өндөр настан нас барвал түүний тэтгэврийн 20 хувь хань ижлийнх нь тэтгэвэр дээр нэмэгдэнэ гэсэн. Тухайлбал, 680 000 төгрөгийн тэтгэвэр авагч иргэн нас барлаа гэхэд үлдсэн хань ижлийнх нь 136 000 төгрөгөөр нэмэгдэнэ. Харин 550 000 төгрөгийн тэтгэвэртэй бол 110 000 төгрөгийн нэмэгдэл авна.



















