Б.Оргил, Г.Сарнай нар холимог тулааны тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
Бахрейн улсад болсон холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртэв.
Бахрейн улсад болсон холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртэв.
Сүүлийн нэг хоногт Тайвань руу Хятадын Ардын чөлөөлөх армийн 20 нисэх аппарат, есөн хөлөг онгоц ойртон ирснийг Тайванийн Зэвсэгт хүчин бүртгэжээ. Энэ талаар Тайванийн Батлан хамгаалах яамны сайт дээр мэдээлжээ.
Манай улсад энэ жил томуугийн идэвхжил 10 дугаар сарын эхэн үеэс эхэлсэн. 48 дугаар долоо хоногий байдлаар Монгол Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй, эмнэлэгт хэвтэгсдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Йемений эрэг орчимд хөвж явсан Британийн хөлөг онгоц дээр гал гарчээ. Энэ талаарх мэдээллийг Их Британийн Тэнгисийн ажиллагааны хэрэг эрхлэх газар Х сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Энэ сургууль жил бүр өвөл, хавар фермерийн худалдаа зохион байгуулж, олсно орлогоо сургуулийн санхүүгийн хэлтэст шилжүүлэн, суулгац, үр авахад зарцуулдаг байна.
Өсвөр насны сурагчдын дунд явуулсан PISA олон улсын судалгааны дүн саяхан нийтлэгдсэн. Энэ судалгааны дүнгээр сурагчдынх нь сурлага тааруу гарсан орнуудын нэг болох Таиланд үндэсний боловсролын системд шинэчлэл хийхээр болсноо зарлажээ.
Уул уурхайн том компаниудын нэгдэл Эрдэнэс Монгол ХХК 50 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг өнөөдөр зарлалаа. Тус байгууллага ажлын байрандаа камерын хяналтын систем суурилуулахаар 50 сая төгрөгийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Тендерийг энэ сарын 19-ний өдөр нээх аж.
"УБТЗ" ХНН нь 16 000 орчим ажилтантай.
Вашингтонд айлчилж буй Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский олны өмнө үг хэлэхдээ Америкийн конгрессыг шүүмжилж, дахин зэвсэг хүссэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг шалгав.
ХААН Банк дурсамж цацрах шидэт өдрүүдийг тань улам гэрэлтүүлэх картын урамшуулалт аян зарлалаа.
"Оппенхеймер" кино кино урлагийн салбар дахь амжилт болон ашиг орлого төрөлд нэр дэвшжээ. Энэ нь 2024 онд л анх удаа ялагчийг тодруулах шинэ төрөл юм. Үзэгчдийн дунд ихээхэн алдартай болсон киног онцгойлон тэмдэглэхийн тулд ийм нэр төрлийг шинээр бий болгосон байна.
иргэн Д-ын “Тоёота Ландкрузер-80” загварын суудлын автомашин автозамын хажуу руу унаж осолдсон байсныг
Хоёр тал дайтаж эхэлснээс хойш сар гаруй хугацааны дараа буюу 11 дүгээр сарын сүүлээр Катар, Египетийн зуучлалтайгаар хэлэлцээ хийж, олзны хүмүүсийг палестин хоригдлуудаар солилцохоор болж байсан. Удаа дараа сунгасан, гал зогсоох нийт найм хоногийн хугацаанд ХАМАС бүлэглэл 100 гаруй олзны хүмүүсийг суллаж байв. Харин цаашид энэ төрлийн хэлэлцээ хийхгүй байхаар ХАМАС шийдэж, болзол тулгасан байна.
Энд дуулгахад ОХУ бол АНУ-ыг уранаар хангадаг хамгийн том нийлүүлэгчдийн нэг юм. Энэ онд гэхэд л АНУ Оросоос худалдан авах ураны хэмжээг 2023 оны 10 дугаар сард гурав дахин нэмж, 62,8 сая доллараар 43,25 тонн уран Оросоос худалдан авсан байна. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ оны 10 дугаар сард уран худалдан авсан хэмжээ нь хоёр орон ураны худалдаа хийснээс хойших түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн хоёр дахь тохиолдол болж байгаа аж. АНУ 10 дугаар сард нийтдээ 176 тонн ураныг 300 сая доллараар худалдан авсан байна. Хамгийн их ураныг Их Британиас худалдан авсан бөгөөд энэ улсаас АНУ 98,3 тонн ураныг 177,4 сая доллар төлжээ.
Шуурхай штабыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ахалж, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЭХЯ, ГХЯ, ЦХХХЯ, ЭМЯ, ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ, МЭЕГ, ЦЕГ, ЦУОШГ, ҮСХ, АШГТГ, МУЗН-ийн холбогдох мэргэжилтнүүд үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана.
1940-өөд онд Фрэнк Америкийн хамгийн залуу айдол болжээ. Мэдээж гайхамшигтай хоолой нь ийм үр дүнг авчирсан. Гэхдээ үүнээс ч дутуугүй нөлөөлсөн хүчин зүйл бий. Синатрагийн намтрын зохиолч Жорж Эванс бүсгүйчүүдээс хэн нь илүү чанга хашгирч чадахыг олж мэдэхийн тулд бүсгүйчүүдийн дунд Синатрагийн дууг сонсгодог байжээ. Ингээд хамгийн чанга хашгирч чадаж байгаа бүсгүйчүүдийг сонгон авч, Синатраг гарч ирэх бүрт нь хамгийн үнэнч шүтэн бишрэгчийн дүр эсгэн, хашгирч, сэтгэл хөдлөлөө илэрхийл гэж цагийн таван доллар төлдөг байжээ. Ингэснээр хэвлэлийнхэн төдийгүй залуусын анхаарлыг Синатра руу хандуулж чадсан аж.
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 13-14-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Финланд улс зургаан жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорчээ. Скандинавын энэ улсад аз жаргалын үзүүлэлт өндөр байдаг нь цэвэр агаар, үзэсгэлэнт байгальтай холбоотой гэж Express сонин бичжээ.