Италийн тосгонд 30 жилийн дараах анхны хүүхэд мэндэлжээ
Тэд хүүхдээ Режо-Эмили хотод төрүүлж, хүүдээ Аксель гэдэг нэр өгчээ. Тиццола тосгонд эмийн сан, эмч байдаг тул тосгондоо хүүхдээ өсгөнө гэж гэр бүлийнхэн ярьсан байна. Энэ тосгонд 30 жилийн дараа анх удаа хүүхэд мэндэлснээр тосгоны оршин суугчдын тоо 26 болж байгаа бөгөөд тэдний ихэнх нь ахмад настан байдаг аж.


















