G20-ийн уулзалт руу Ши Жинпиний оронд Ли Цян явна
Есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотод G20-ийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жинпинь оролцохгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Тухайн үед БНХАУ-ын талаас энэ мэдээлэлтэй холбоотой тайлбар өгч байгаагүй юм. Харин энэ удаад БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээллийг батлажээ.