Залуус цахим орчинд буруу замаар будаа тээдэг болов
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр пранк гэх зүйл дэлгэрээд буй. Залуучууд хувийн болон албан байгууллагын хуудас, хаягийг хөгжүүлэх зорилгоор цахим орчинд эерэг гэгээлэг зүйлсээс эхлээд нийгмийн болж бүтэхгүй сэдвийг агуулсан хөнгөн, хүнд янз бүрийн бичлэг урссаар. Түүнийхээ дагуу хандалт ч их авсаар. Гэтэл үнэндээ цахим хуудсандаа олон тооны лайк, коммент цуглуулахын төлөө пранк видео хийж, нийтэлдэг хэсэг бүлэг залуучууд нийгмийг эрүүлжүүлэх, анхааруулах зорилготой хэмээн андуурч байна.


















