Орост цэргийн анги шатжээ
2023-11-15

Мягмар гарагт ОХУ-ын Краснодар хязгаарт цэргийн анги шатжээ. Хэргийн газраас авсан гэрэл зураг, дүрс бичлэгийг ASTRA телеграм суваг нийтэлсэн байна. 

 

Орон нутгийн оршин суугчдын өгүүлснээр, цэргийн ангийн нутаг дэвсгэр дээр байх мод бэлтгэлийн хэсэгт гал гарсан байж болзошгүй аж. Гал түймэр гарсан талаар тус цэрг,ийн анги болон Краснодар хязгаарын онцгой байдлын газар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна.

 

Энэ нь Оросын цэргийн ангид гал гарсан анхны тохиолдол биш юм. Өмнө нь, наймдугаар сард Ставропол хягаарын Георгиевск хотод байх цэргийн ангид гал гарсан бөгөөд тухайн үед 300 квадрат метр талбайтай агуулах шатсан гэж хотын дарга мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Цэргийн ангийнх нь дарга, офицерүүд л зувчуулсан, идэж уусан асуудлаа нуухын тулд л албаар гал тавьж байгаа даа. Түүнээс нээх украйнууд хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байгаа юм байхгүй биздээ.
2023-11-15
ОРОС ЯЛЖ БАЙНА:
ЭНЭ САЙТ ЭЛБЭГДОРЖИЙН МЭДЛИЙН САЙТ.ТЭГЭХЭЭР ОРОСЫГ ЯМАГТ ГҮТГЭЖ БИЧДЭГ ШҮҮ ДЭЭ
2023-11-15
Энд тэгээд өас Укрууд буруутай юу .. тэгээд
2023-11-15