Украин дахь дайныг зогсоох хоёр нөхцөлийг Зеленский нэрлэжээ
Энд дуулгахад, дайн эхэлснээс хойш сөргөлдөгч талууд хэдэнтээ хэлэлцээ хийсэн ч Украин газар нутгаа эргүүлэн авах шаардлага тавьж, харин Оросын тал хүлээн зөвшөөрөхгүй байсаар хэлэлцээ ямар ч үр дүнд хүрээгүй юм. 2022 оны хоёр, гуравдугаар сард болсон цуврал хэлэлцээрийн сүүлийнх нь Туркт болсны дараа хэлэлцээ зогсонги байдалд орсон. Учир нь Украины Ерөнхийлөгч Зеленский ОХУ-ыг Владимир Путин тэргүүлж байгаа цагт Оростой хэлэлцээ хийхгүй гэсэн тушаал гаргасан юм.


















