iKON хамтлагийн гишүүн Jay энэ сард цэрэгт татагдахаар болжээ
iKON хамтлагийн гишүүн Jay өөрийн инстаграмаараа долоодугаар сарын 20-нд цэрэгт татагдах болсноо мэдэгдлээ.
iKON хамтлагийн гишүүн Jay өөрийн инстаграмаараа долоодугаар сарын 20-нд цэрэгт татагдах болсноо мэдэгдлээ.
Энэ хамтлагийн Eagles Their Greatest Hits 1971-1975 цомог Жексоны Thriller цомгийг ч давж, бүх цаг үеийн хамгийн борлуулалттай цомог болсон талаар 2018 онд Америкийн дуу бичлэгийн компаниудын холбоо мэдэгдэж байсан юм. Энэ хамтлаг оршин тогтнох хугацаандаа дэлхий даяар 150 сая хувь цомог борлуулж, зургаан удаа Грэмми хүртжээ.
Тоглож байсан хүүхэд хайрга бутлах төхөөрөмжийн хоолойд гацаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваа өчигдөр шагайн харвааны асарт эхэллээ.
Хэнтийн нуруунаас эхтэй голууд үргэлжлэн орсон борооны улмаас эргээ даван үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна. Тухайлбал Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай , Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Хэрлэн зэрэг голууд хүчтэй үерлэж байна.
Энд дуулгахад, Володимир Зеленский долдугаар сарын зургааны өдөр Болгарт айлчилсан юм. Үүний дараа тэрбээр Чехийг зорьсон бөгөөд харин өнөөдөр буюу долдугаар сарын долооны өдөр Туркэд очин, Ерөнхийлөгч Эрдогантай уулзах аж.
"Хурд" хамтлагийн "Цэргийн бодол" дуунд өнөөдөр Төрийн соёрхол хүртээхээр болжээ.
Турк улсад энэ оны эхний хагаст 52 993 удаа газар хөдөлсөн гэж Газын их сургуулийн багш, байгалийн гамшгийн удирдлагын шинжээч, доктор Бюлент Озмен мэдэгдсэнийг Анадолу агентлаг дамжуулжээ.
Долоодугаар сарын 7-ны 08:00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос ирэх наймдугаар сарын 19-27 ны өдрүүдэд хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын 4 марафончийн нэрийг зарлажээ.
Буриадын Кабанск аймгийн Выдрино суурингийн нутагт жуулчдыг суулгасан дөрвөн катамаран хөмөрчээ. Энэ талаарх мэдээллийг Буриадын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба дамжуулсан байна.
Тэгвэл Улаанбаатар төмөр замынхан 69 төгрөгөөр таблет худалдан авахаар тендер зарласан нь анхаарал татаж байна. Баримт бичигт тусгагдсанаар нийт 46 ширхэг таблет худалдан авах юм.
Хэд хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас Улаанбаатар хот усанд автаад буй. Үүссэн нөхцөл байдлаас болж олон зуун хүн хохирч байгаа талаар Phys.org шинжлэх ухааны мэдээллийн агентлаг онцлон дурджээ.
Евгений Пригожиний ганцхан өдрийн бослого Оросын эрх баригчид "ялзарсан" гэдгийг харуулах, Владимир Путин, Евгений Пригожин болон түүний хувийн цэргийн компанийн нэр хүндийг нэг мөр үгүй хийсэн гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк Германы DW агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Италийн төмөр замын гол тээвэрлэгч шинэ үеийн 135 галт тэрэг үйлчилгээнд нэвтрүүлэхээр бэлдэж байгаа гэнэ. Энэ талаар МИР24 суваг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ үеийн галт тэрэгнүүд нь дизель, цахилгаан болон аккумлятор гэсэн тэжээлийн гурван эх үүсвэрийг ашиглах боломжтой гэнэ.
Хэдийгээр эмнэлгийн ажилтны хэрэгцээ бага байгаа гэж Оросын цэргийн удирдлагууд мэдэгдэж байсан ч фронт дээр ийм мэргэжилтнүүд дутагдаж байгаа талаарх мэдээлэл Оросын хараат бус хэвлэлүүдээр гарч байв. Тухайлбал, дөрөвдүгээр сарын сүүлээр "Калашников" тактикийн анагаах ухааны концерны сургалтын төвийн дарга Артем Катулин мэдэгдэл хийхдээ Украинд амиа алдсан Оросын цэргийн алба хаагчдын талаас илүү хувь нь хожимдож эмнэлгийн тусламж авсны улмаас амиа алдсан, мөн ийм шалтгаганаар олон цэрэг хөгжлийн бэрхшээлтэй болсон хэмээн онцолж байлаа.
Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар Төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид цэргийн ёслолын жагсаалыг наадамчин олонд толилуулдаг уламжилтай.
Монгол Улс, Хакасийн хамтын ажиллагаа олон жилийн уламжлалтай бөгөөд эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, музейн хэрэг, аялал жуулчлал гэх мэт салбаруудад идэвхтэй хөгжиж ирсэн. Красноярскаас Абакан, Кызыл хотуудаар дамжиж БНХАУ-ын Урумч хот хүртэлх улс дамжсан автозамын төсөл хэрэгжүүлэх нь худалдаа болон аялал жуулчлалыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл юм.
Түүний бүтээл нь гүйцэтгэлийн хувьд уран зураг биш харин оёдол, хатгамал хэдий ч хосгүй зураг мэт харагддаг гэнэ. Арун багаасаа л зурах дуртай, алдартай зураач болохыг хүсдэг байсан ч 15 настайд нь аав нь гэнэт өөд болсноор төлөвлөөгө нь өөрчлөгджээ.