Төрийн албан хаагчдыг iPhone ашиглахыг хориглосон гэх мэдээллийг БНХАУ няцаав
Хятадын эрх баригчид төрийн байгууллагуудын албан хаагчдыг iPhone болон бусад гадаадын брендийн ухаалаг төхөөрөмжийг ажил дээрээ ашиглах, офист авчрахыг хориглосон гэсэн мэдээллийг энэ сарын эхээр The Wall Street Journal сонин дамжуулж байлаа. Харин энэ мэдээллийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам няцаажээ.













