Омск чиглэн нисэж явсан, 170 зорчигчтой онгоц хээр талд ослын буулт хийжээ
ОХУ-ын Сочи хотоос Омск руу чиглэн нислэг үйлдэж байсан, "Уральские авиалинии" агаарын тээврийн компаниуд Новосибирск хотоос холгүйхэн хээр талд ослын буулт хийжээ. Энэ талаар РБК мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ онгоцонд 170 хүн зорчиж явсны 23 нь хүүхэд аж. Ослын буултын үеэр гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.


















