"Тамгагүй төр" жүжгийг Хятадын эрх баригчид хоригложээ
Radio Free Asia радиостанцын Хятад дахь сурвалжлагчийн мэдээлснээр, есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн гурван өдөр тоглогдох байсан "Тамгагүй төр" жүжгийг эрх баригчид хоригложээ. Өвөр Монголын өнцөг булан бүрээс үзэгчид энэ жүжгийг үзэхээр тасалбар худалдан авсан ч холбогдох байгууллага жүжгийг гэнэт цуцалснаар хүмүүс яахаа мэдэхээ больсон гэж Ордос хотын сургуулийн багш Юньци Мугэ радиостанцын сурвалжлагчид ярьсан байна.


















