Украин Орос, Беларусиас ном нэвтрүүлэхийг хоригложээ
Орос, Беларусь болон эзлэгдсэн нутгуудаас ном хэвлэл Украин руу нэвтрүүлэхийг хориглосон зарлигийг Ерөнхийлөгч Зеленский гаргажээ. The Moscow Times сонины мэдээлснээр, энэ хоригийг тусгасан хуульд Зеленский зургадугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурсан байна.