Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын мэдэгдэл
Монгол Улсын Их Хурал 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр ЮНЕСКО-гийн 33 дугаар чуулганаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон баталсан.
Монгол Улсын Их Хурал 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр ЮНЕСКО-гийн 33 дугаар чуулганаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон баталсан.
Оросын дээд дипломат хүрээллийнхэн Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүнээр элсүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко Дорнын эдийн засгийн форумын "Орос-Монгол" хуралдааны үеэр мэдэгдсэн гэж РИА Новости мэдээлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас 2021, 2022 онд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 179 хэргийг илрүүлжээ.
Бид энд золиослогдоод тэд тэнд тамгатайгаа төртэйгээ үлдэж болохгүй. Ард түмнийг хулхидаад жагсаал тараасан. 40 их наяд гэх мэт баахан юм ярьчихаад, над дээр жагсаал гэж оруулж ирсэн. 11 хүн дээр байгаа хэргийг уншаарай. Гүйдэг хаалга, модон хаалга, чирдэг жорлонгийн хэрэг. Жорлонг нь хураалаа гэж өөрсдийгөө аврах гэж байгаа юм уу? Үүнд итгэдэг ард түмэн байхгүй. Нүүрсний том төслүүд байна. Ард нь байгаа эзэн нь Аюур юмуу? Энэ энд юу хийж сууж байгаа юм. Надтай найзалсны төлөө суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя. Сүртэй яригдаад байсан оффтек гэрээ, хил, гааль, нүүрсний тендер хаана байгаа юм бэ? Дараад үлдэх юмуу? Надад жорлонгийн хэрэг чигчихээд өөрсдөө ард нь үлдчих юмуу? Тэрэнд нь би хамааралгүй. Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар билүү. Тэр нөхөр Солонгост орд зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичээд явах юмуу? Эцэггүй хүүхэд байвал бүгдийг нь над дээр биччих.
Тэмцээнд нийт 20 гаруй орны 90 тамирчин оролцсон бөгөөд багийн дүнгээр Францын морьт харваачид тэргүүлжээ. Харин манай харваачид мөнгөн медаль хүртэж, Казахстан улсын баг тамирчид хүрэл медалийн эзэн болжээ.
Сирийн Гадаад хэргийн яам НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан илгээлт явуулжээ. Энэ илгээлтэд Сирийн баялгийг АНУ цөлмөсөн, түүнтэй холбоотой алан хядах бүлэглэлүүд энэ улсад байгаа гэдэгт олон улсын анхаарлыг хандуулахыг хүсэж байна хэмээсэн байна.
Ингээд алан хядагчид хоёр онгоцыг Нью-Йорк хотын Манхэттений өмнөд хэсэгт байх дэлхийн худалдааны төв, "ихэр цамхаг" гэдгээрээ алдартай байсан барилга руу чиглүүлсэн юм. Хоёр онгоц ихэр цамхагийг мөргөсний улмаас хоёр цамхаг хоёулаа сүйрч, ойр хавийн барилгууд ч сүйдсэн байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өвөлжилтийн бэлтгэл болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгсөн юм.
Солонгосын жүжигчин Ким Дун Хо өчигдөр /2023.09.11/ "Hello Venus"-ийн гишүүн асан Юнжотой гэрлэх гэж байгаа талаар инстаграамаараа мэдэгдлээ.
Одоогоос 12 жилийн өмнө осол болох үеэр Фукушима атомын цахилгаан станцын реакторыг хөргөхөд ашигласан усыг хадгалж байгаад, нөөцлүүр сав дүүрсний улмаас цэвэршүүлэн асгах шийдвэрийг Японы эрх баригчид гаргасан. Улмаар наймдугаар сарын дундуур ус асгах ажлыг эхлүүлж байв.
Аэробик гимнастикийн Ази тивийн аваргын төлөө Монгол, Австрали, Камбож, Хятадын Хонг Конг, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Филиппин, БНСУ, Хятадын Тайвань, Вьетнам зэрэг 11 орны нийт 198 тамирчин өрсөлдөх юм.
Хятадын Ардын банк тус улсын компаниуд доллар их хэмжээгээр худалдан авах үед энэ ажиллагааг сайтар шалгахаар болжээ. Энэ талаар холбогдох эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
Есдүгээр сарын есөнд шилжих шөнө Мароккод 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, ноцтой хохирол дагуулсан. Газар хөдлөлтийн улмаас 2200 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл даваа гарагт мэдээлж байсан бол энэ тоо дахин нэмэгджээ.
Ахмадын төлөөлөл: "2023 оны зургаадугаар сарын 21-нд 238 дугаар тогтоолоор ахмадын тэтгэвэрийг 07 дугаар сарын 01-н гэхэд 10 хувиар нэмнэ гэсэн газрын газрын мэдээлэл явсан. Бид энэ мэдээг сонсоод маш их баяртайгаар хүлээж авсан. Харин уг өдөр ихэнх ахмадын тэтгэвэр 500-600 мянган төгрөгийн хооронд байсан тул ихэнх ахмадууд маш гомдолтой байгаа. Улсад яг ижил жил ажиллаж, адил хөдөлмөр эрхэлсэн хүмүүс харилцан ижил биш тэтгэвэр авч байгаад гомдож байна. Х.Булгантуяа сайд ахмад настнуудыг ялгаварлан гадуурхахаа зогсоо" гэв.
ОХУ-ын Сочи хотоос Омск руу чиглэн нислэг үйлдэж байсан, "Уральские авиалинии" агаарын тээврийн компаниуд Новосибирск хотоос холгүйхэн хээр талд ослын буулт хийжээ. Энэ талаар РБК мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ онгоцонд 170 хүн зорчиж явсны 23 нь хүүхэд аж. Ослын буултын үеэр гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Тус чиглэлд 10 автобус иргэдэд үйлчилнэ.
Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк2022 оны наймдугаар сард хамтын ажиллагаагаа эхлүүлэн АТМ-ын шимтгэлээ харилцан бууруулж байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн банк мөн нэгдсэн билээ.
Олон жилийн өмнөөс яригдаж олны хэл амны бай болж буй БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн” гэх хэргийг өнгөрсөн хавар хэлэлцэж Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд буцаасан.
Үүний зэрэгцээ, ОХУ Европын орнуудад шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх ажил улам идэвхжсэн аж. The Financial Times сонины мэдээлснээр, 2023 оны эхний долоон сард Оросоос Европын холбооны орнуудад нийлүүлсэн шингэрүүлсэн хийн хэмжээ 2021 оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар нэмэгджээ. Тэр дундаа, Испани, Бельги гэсэн орнууд ОХУ-тай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд шингэрүүлсэн байгалийн хийн томоохон худалдан авагчдын жагсаалтад хоёр болон гуравдугаарт бичигджээ.
Хөшигтийн хөндийн “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс явж эхэлсэн. Тухайн чиглэлд нийтийн тээврийн хоёр автобус үйлчилгээ үзүүлж байсан билээ. Харин өнөөдөр нийгмийн сүлжээгээр Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ тодорхойгүй хугацаагаар зогссон тухай мэдээлэл гараад байна. Уг асуудлаар нийтийн тээврийн газраас лавлалаа.