Хятадын компани үнэр гаргадаггүй, байгальд ээлтэй жорлон танилцуулжээ
Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхайн нүүрстөрөгчөөс ангид технологийн олон улсын анхдугаар үзэсгэлэнгийн үеэр хүрээлэн буй орчныг хамгаалах, нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулах дэвшилтэт технологиудыг танилцуулжээ. Тэдгээрийн дунд Atelier Shine (Shanghai) Ecological Technology компанийн боловсруулсан эко жорлон олны анхаарлыг ихэд татсан байна.


















