Төсөв нь батлагдсан ч Тайгам Алтай ХХК газар чөлөөлөөгүйгээс 3000 хүүхэд сургуульгүй байна
Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрладаг Алтай хотхоны оршин суугчид цуглаан хийж, “Тайгам Алтай” компаниас сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлөхийг шаардлаа. Тус хотхон 10 000 гаруй мянган оршин суугчтай, сургуулийн насны 3000 хүүхэдтэй аж.


















