Өмнөд Солонгос ОХУ руу автомашины сэлбэг нийлүүлэхгүй
Энэ удаад, Бүгд Найрамдах Солонгос Улс ОХУ болон Беларусь руу автомашины эд анги зэрэг зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлохгүй байхаар шийджээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, ОХУ, Беларусь руу нийлүүлэхэд экспортын тусгай зөвшөөрөл шаардагддаг 57 нэр төрлийн барааны жагсаалтыг нэмэгдүүлж, жагсаалтад багтах барааг 798 болгосон байна.

















