Бернс: ОХУ Хятадын эдийн засгийн колони болох эрсдэлтэй
Өмнө нь Москвад АНУ-ын Элчин сайдаар сууж байсан, өдгөө Тагнуулын төв газрын дарга Уильям Бернсийн үзэж байгаагаар ОХУ улам бүр Хятадаас хамааралтай болж байгаа бөгөөд "цагийн эрхээр Хятадын эдийн засгийн колони болох эрсдэлийг гаргаж байгаа" аж. ОХУ өдгөө эрчим хүчний болон бусад түүхий эдийн экспортын салбарт Хятадаас ихээхэн хамааралтай болсон, гэхдээ энэ нь "асар том стратегийн бүтэлгүйтэл" болох Москвагийн өдүүлсэн дайны ердөө нэг л үр дагавар гэж Бернс онцолжээ.


















