Монгол кино анх удаа Каннын Un Certain Regard төрөлд нэр дэвшлээ
Бид утаагаар амьсгалдаггүй. Бид ядуурлаар амьсгалдаг. Ядуурлын тойргоос хүүхдүүдийг сайн боловсрол гаргана. Хүүхэд бүрт тэгш, чанартай боловсрол олгох асуудлыг “Баавгай болохсон” уран сайхны киногоор дамжуулан хөнджээ. Каннын кино наадам тавдугаар сарын 16-наас тавдугаар сарын 27-ны хооронд Франц улсад болох болно.


















