Гуравдугаар сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сард Монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүсэх төлөвтэй.


















