НАСА сар руу SLS пуужин хөөргөлөө
Флорида дахь Кеннедигийн нэрэмжит Сансрын төвийн талбайгаас 11 дүгээр сарын 16-ны өдөр Artemis 1 сар руу хөөрөх нислэгийн ажил эхэлж, SLS шинэ пуужинг сансарт хөөргөжээ. Хөдөлгүүрт асуудал гарсан, түлш алдагдсан, цаг агаарын таагүй нөхцөл тохиосон зэрэг асуудлаас болж энэ пуужинг хөөргөх ажлыг удаа дараа хойшлуулж байсан юм.