The Hu хамтлагийн "This Is Mongol" дуу шилдэг клипээр шалгарлаа
"The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип дэлхийн алдартай "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан "2022 оны шилдэг 10 хөгжмийн видео"-ний нэг болжээ. Мөн уг дуу нь "Music.mxdwn.com" хөгжмийн онлайн сэтгүүлээс гаргасан 2022 оны "Жилийн шилдэг 40 дуу"-ны 19 дүгээр жагсаалтад ороод байгаа юм.















