Британи Украинд сөнөөгч онгоц илгээхийг үгүйсгэсэнгүй
АНУ тэргүүтэй барууны орнууд Украиныг тулааны талбарт хүч нэмэхэд нь зориулж орчин үеийн танкуудыг нийлүүлэхээр болсон. Үүний араас Украины тал сөнөөгч онгоц шаардлагатай хэмээн мэдэгдсэн бөгөөд харин барууны орнууд онгоц илгээвэл сөргөлдөөнд шууд татагдан оролцоно гэж болгоомжилсны улмаас энэ хүсэлтэд хариу өгөхгүй байгаа юм.















