ОХУ: Орос, Украины хооронд зуучлагчгүй, шууд хэлэлцээ хийх нь хамгийн зөв хувилбар
Орос, Украины хооронд хэлэлцээ сэргэвэл шууд, зуучлагчгүйгээр хэлэлцвэл хамгийн зөв хувилбар болох гэнэ. Ийм байр суурийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын хоёрдугаар газрын захирал Алексей Полищук ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.















