Японы ялалтыг зөгнөсөн Таийо халиу алдаршжээ
Эх сурвалжийн мэдээлснээр, Япон, Германы шигшээ багуудын тоглолтын өмнө Таийо хэмээх халиу Японы баг ялна гэж зөгнөсөн гэнэ. Энэ халиу Токио хотын Максел Аква Парк Шинагава хэмээх усан паркад амьдардаг аж. Таийо дуудлагат халиу 11 дүгээр сарын 22-нд буюу Японы баг Германы шигшээтэй тоглохоос нэг хоногийн өмнө аль баг хожихыг таажээ.



















