Хууль бус Озон эмчилгээг хориглоогүй ЭМЯ хүн нас барсны дараа арьсаа хамгааллаа
Дэлхий нийтэд хориглосон Озон “эмчилгээ” Монголд зах замбараагүй тархаж, Монгол хүний эрүүл мэндэд заналхийлж байхад хариуцах ёстой Эрүүл мэндийн яам юу хийж байв? Хянаж шалгаж ёстой Мэргэжлийн хяналтынхан хаана байв. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр бүх л бүтэн хүний амь нас үрэгдсэний дараа асуудалд анхаарал хандуулах ёстой байсан уу?


















