“Ихэр тавилан”-гийн Байгаль: Хадаг бариад хүүхдийг маань гуйдаг хэсэгт би огт жүжиглээгүй
Сүүлийн үед үзэгчдийн сайшаалыг хамгийн ихээр хүртээд байгаа “Ихэр тавилан” киноны гол дүрийг бүтээсэн “X Түц” хамтлагийн залуу жүжигчин Уламбатын Минжинтэй ярилцлаа. Тэрбээр Ихэр тавилан кинонд Байгаль хэмээх бүсгүйг дүрийг чадварлагаар бүтээж, кино сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад буй юм.



















