Долоо хоногийн хугацаанд зам тээврийн ослоор найман хүүхэд гэмтжээ
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн гэмтэж бэртсэний 8 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн гэмтэж бэртсэний 8 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Чингис хаан Олон улсын нисэх буудалд 2019.12.4-нд Эрээн-УБ чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг олноор нь багцлан улсын хилээр авч, орж ирсэнийг гаалийн шалгалтаар илрүүлсэн тухай мэдээлэл цацагдсан.
Таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж яваа, хичээл нь хэдэн цагт тараад гэртээ хэзээ ирдгийг та мэдэх үү? Энэ асуултыг та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 12:56 цагт очиж, иргэн Д-гийн эзэмшлийн “Шаолин SLG6759” загварын дунд оврын автобус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улмаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол барагдуулах 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхэлж байгаа 62 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ.
Хар тамхитай холбоотой хэрэг сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр иржээ. 2019 оны эхний 9 сарын байдлаар энэ төрлийн 169 гэмт хэрэг бүртгэгджээ. Жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүний тоо 30 хувиар нэмэгдэж, холбогдогч нь 31.1 хувиар өсжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт 19-35 насны залуус холбогдож байгаа нь нийгмийг хамарсан асуудал болоод байна.
Улсын ерөнхий прокурорын газарт УИХ-ын гишүүн, С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судлах Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардаж байна.
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаад байсан гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа алдсан. Уг хэрэгтэй холбоотой хэд хэдэн шүүгч шалгагдаж байгаагийн дотор түүний хүү Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат байсан юм
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэр бүхий компанийн БНСУ-аас Замын-Үүд боомтоор арваннэгдүгээр сарын 24-ний өдөр импортолсон 9.2 тонн улаан алимыг хилийн Мэргэжлийн хяналтын лабораторийн сорилт шинжилгээнд хамруулахад жимсний улаан хачиг, шүлхий хачиг амьд, их хэмжээгээр илэрчээ.
Боловсролын салбар нь ёс зүйн өндөр хэм хэмжээг өдөр тутам чанд сахин мөрдөх шаардлагатай бөгөөд боловсролын салбар дахь ёс зүйн орчин, мэргэжлийн ёс зүйн байдал, төлөвшил, ёс зүйн хичээлийн хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид сургалтын хөтөлбөрийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Дээрх ажлын хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, “Албан журмын даатгагчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булш ухагдаж, гэмт этгээдүүд нь булшнаас авсан эд зүйлээ зарах гэж байна гэх мэдээллийг Дорноговь аймгийн цагдаагийн газар хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтэстэй хамтарч шалгалтын ажиллагааг хийж байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх албыг мэргэшүүлэх, техник хэрэгслээр хангах, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг олон ажлыг хийж байна. Мөн урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй төрийн болон төрийн бус иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүчинд хар тамхитай холбоотой гэмт хэргийн илрүүлэлт өсөж байгаа хэмээн сургалтын үеэр албаныхан хэлж байлаа.
Мөн шүүгдэгч тус бүрээс 355,619,494 төгрөгийг гаргуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компани-д олгуулахаар заажээ.
Иргэд зам товчлох, цаг хожих зэргээр гол мөрний мөсөн дээгүүр мал тууварлаж, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчих тохиолдол гардаг. Гэтэл гол мөрний мөсний зузаан харилцан адилгүйн улмаас мөс цөмөрч, улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гардаг байна.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2019 оны 3 дугаар улиралд иргэдээс албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 553 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.
Тус аймгийн Цээл сумын “Хүйлээ хан” багийн “Хөвийн давааны-Ар” гэдэг газарт автомашин байсан газраас баруун урд зүгт 3 км-т иргэн Б-гийн цогцсыг жалганд цасанд дарагдсан байдалтай байсныг ар гэрийнхэн нь 2019. 11.28-ны өдрийн 17:40 цагт олсон тухай мэдээллийг Цээл сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт "Аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна" гэсэн дуудлага 2019.11.28-ны өдрийн 12:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.