Сэрэмжлүүлэг: 18 настай охин фэйсбүүкээр 16 сая төгрөг залилжээ
Мөн БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид фэйсбүүк ашиглан олны танил эрхмүүдийн зураг ашиглан 300 гаруй хүнийг залилсан 18 настай эмэгтэйг илрүүлжээ. Хамгийн сүүлийн байдлаар 350 гаруй хүнд 16 сая орчим төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна.


















