Согтуу жолооч автомашины дугуйгаа сольж байсан иргэнийг дайрч, хөнөөжээ
2019.11.03-ны өдрийн 20:10 цагийн орчимд БЗД-ийн 19 дүгээр хороо Алтан Өлгийн гудамж “Мөнгөн булган” хүнсний дэлгүүрийн баруун урд замд Тoyota Cresta маркийн автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам дээр автомашины дугуй сольж байсан 49 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насын хохироосон.


















