Согтуу жолооч айлын гэр мөргөж хоёр хүүхэд гэмтэж, хоёр хүн нас барав
Тодруулбал 2020.10.16-ны 00.16 цагийн орчимд Дорнод аймгийн “Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн нутагт, Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон. Улмаар айлын гэр дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, 6 настай, эрэгтэй А нарын хоёр хүүхэд хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын хоёр хүний амь насыг хохироосон байна.