Жолоодож байж биш сурч байж жолоодъё
Хугацаандаа сурч шалгалтандаа тэнцэх хатуу болзлоос жолооны сургалтыг чөлөөлөх хэрэгтэй санагдана. Суусан, сургасан нэртэй болж, яаж замын цагдаагийн шалгалтын комиссыг аргалаад тэнцчих вэ гэсэн бодлоо орхиж хүний аминд хүрчихэлгүй жолоо мушгидаг чадвартай болтлоо сурч л байя. Ерөөс манайд “Машиныг барьж байж сурдаг” гэсэн монгол сургаалаа орхиж, “сурч байж машин барь” гэсэн стандарт шаардлагаар солих цаг болсон.