Гарцаар зорчиж явсан таван настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ
ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлэгийн хойд зам, явганы гарцан дээр 2020.10.05-ны өдрийн 16.48 цагийн орчимд BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.