Газ үнэрлэж байхад нь дэлбэрч 17-19 насны охид, хөвгүүд түлэгджээ
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 1.2×0.8 метрийн хэмжээтэй орцны жижүүрийн өрөөнд 08.22-ны өдрийн 14:35 цагт иргэн Э /17 настай, эрэгтэй, биеийн 21 хувь түлэгдэлтэй/, З /17 настай, эмэгтэй/ биеийн 60 хувь түлэгдэлтэй, биеийн байдал хүнд, Э /19 настай, эрэгтэй/ биеийн 50 хувь түлэгдэлтэй/ нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байхад дэлбэрсэний улмаас түлэгдсэн тул ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.