Говь-Алтай аймгийн Чандмань суманд газар хөдөлжээ
Газар хөдлөлтийн тухай мэдээлэл мөн өдрийн 11:18 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Чандмань сумын Засаг дарга Н.Дагвадоржоос тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.