О.Мөнхцэцэг: Шалтгаан үгүй бол үр дагавар үгүй
Хэн ч хэрэгтэн болохыг хүсдэггүй. Гэхдээ яагаад хэрэг хийчихээд байдаг юм бол? Энэ асуултад хариулт хайж манай сайт “ШҮҮХ ТАНХИМААС” цуврал нийтлэл бэлтгэн хүргэдэг. Энэ удаад гэмт явдлын шалтгаан нөхцөл, гэмт бие хүнийг судалдаг Криминологийн шинжлэх ухааны талаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Монголын Криминологичдын холбооны судлаач О.Мөнхцэцэгтэй ярилцлаа.