Авлигын хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх, хөрөнгө хураах ял бий болгох өөрчлөлтийг нэн тэргүүнд хийе
Авлига улс орны аюулгүй байдалд заналхийлж байна. Ардчилсан тогтолцоо, үнэт зүйлийг ч дордуулж байна. Авлигын өр төлбөрийг ард түмэн ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлдөг учраас иргэд бухимдаж, жагсаж байна.


















