Гадаад паспортын зургийг нэг цэгийн төв дээр авч байгаа нь дараалал үүсгэж, шүүмжлэл дагуулж байна
Нийслэлийн дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, нэг цэгийн үйлчилгээний төв дээр нэг ажилтан үндэсний энгийн гадаад паспортын зургийг авч байгаа нь дараалал үүсгэж, шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл үүнийг дараах байдлаар шийдвэрлэх боломжтойг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар өчигдөр (2022.10.19) Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллах үеэрээ хэллээ.


















