Ойн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.07 цагт эхэлж, хуулийн төслүүд эцэслэн баталлаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.07 цагт эхэлж, хуулийн төслүүд эцэслэн баталлаа.
УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.06.02/ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр С.Дондов, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр Я.Цэлмэн нарыг томилох тухай УИХ-ын тогтоолыг баталсан билээ.
НЗДТГ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагууд “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үзэсгэлэн худалдааг зургадугаар сарын 6-8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд хүнсний салбарын 800 мэргэжилтнийг хамруулсан, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох үндэсний зөвлөгөөн, хэлэлцүүлэг зургадугаар сарын 7-нд Төрийн ордны Их танхимд болох юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс 350 орчим хэргийг буцаасан байна. Анхан шатны шүүхэд гэм буруутай нь нотлогдож, ял шийтгэсэн байхад давах болон хяналтын шатанд очоод буцаагддаг. Тэгэхээр шүүх гэм буруугүй хүнд ял өгч, шийтгэсэн үү. Эсвэл ял завшуулах гэж байна уу.
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау 2022 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг Улсын Их хурлын чуулганаар хэлэлцүүлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ. Мөн хүнсээ дотоодоос бүрэн хангадаг болохын тулд төр, засгаас боломжтой бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгийг онцлов.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хиймэл дагуулын технологитой танилцах хүсэлтэй хүн бүрд тус тэмцээн нээлттэй бөгөөд тэмцээний талбай руу үзэгчдийг автобусаар үнэгүй тээвэрлэнэ. Тодруулбал, үзэгчдийг тээвэрлэх автобус зургаадугаар сарын 5-ны өглөө 09:30, 09:40 цагаас Саппорогийн автобусны буудлаас хөдлөх бөгөөд төв зам дагуух бүх автобусны буудлуудад зогсох юм. Мөн Хорооллын эцсийн буудлаас 09:30 цагт автобус хөдлөн, хойд чиглэлийн автобусны буудлуудад зогсоно.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
Засгийн газрын хуралдаанаар мах бэлтгэл үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 32 аж ахуй нэгж Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. БНХАУ-руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас мэдээлсэн. Үүнээс дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тавдугаар сарын 10-наас эхлэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын газар мах боловсруулах үйлдвэрүүдэд хийж эхэлсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны өнөөдрийн (2022.05.31) хуралдаан 12 цаг 15 минутад ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Харин одоо хамран сурах тойрогт байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүдийн багтаамжийг төлөвлөнө. Хувийн цэцэрлэгүүд хүүхэд авбал төрийн цэцэрлэгт олгож буй хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгохоос гадна хоолны зардлыг өгнө. Энэ шийдвэр хувийн цэцэрлэгүүдийг идэвхжүүлж, хамран сурах тойргийн хүүхдүүдийг авах боломж нээгдэнэ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний аюулгүй байдлыг хангуулах ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгууллаа. Цагдаа, тагнуул, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг ойрын үед хяналт шалгалт хийж, иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэх аж.
2017 оны энэ хуулиар Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан. Покурорын байгууллагын удирдлагыг заавал прокуророос томилно гэсэн үг, өгүүлбэр Үндсэн хуулинд байхгүй. Бид Үндсэн хуулинд нийцүүлэх алхам хийсэн.
ҮСХ-ны мэдээллээр гэр бүлээ цуцлуулж, хүүхдэд тэтгэмж тогтоолгосон хүмүүсийн 20 хувь нь тэтгэмжээ төлдөг байна. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй, хуримтлагджээ. Тиймээс тогтоосон тэтгэмжийг эцэг, эхийн данснаас шууд суутгаж авдаг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Нямдорж сайд нэг үе өөртөө зориулж хууль засдаг байсан. Харин одоо өөртөө зориулж хууль бичүүлж байгаа юм байна. Энэ нь Улсын ерөнхий прокурор болохын тулд юм. Одоо байгаа хуулийн заалт өөрт нь тээг болж байгаа учраас хуулийг өөрчлүүлж байгаа юм байна. Ц.Нямдорж өөртөө зориулж албан тушаалыг бий болгож байгаа нь монголын төр зарчимгүй болсныг харуулж байгаа юм. Эрх баригч намд Ц.Нямдоржоос өөр улсын ерөнхий прокурор хийх хүн олдохгүй байгаад гайхаж байна. Төрийн албанд мэргэжлийн хүнийг нь дэвшүүлдэг. Гэтэл улстөрийн өвгөчүүлийг дэвшүүлэн зайлуулах гэдэг зарчим байж таарахгүй. Тэтгэврийн хүмүүсээ амраах хэрэгтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол хүн эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхнийхээ угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэгийг онцолж, одонгоо гардан авсан болон бүх ээжид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэлээ.