Төсвийн байнгын хороо хуралдана
Өнөөдөр байнгын хороод хуралдана.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг. Хоёр улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE), Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (CoD), Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA) зэрэг хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудыг дээдэлсэн олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллаж буй нь бидний нийтлэг хүсэл эрмэлзлийг харуулж байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газар өрийн аргачлалыг тооцохдоо зориуд хүмүүсийг төөрөгдүүлсэн, буруу аргачлалыг хэлээд байна. Жишээлбэл, Дэлхийн банк Монгол Улсын өр хамгийн ноцтой түвшинд орсон. ДНБ-ний 221 хувьтай тэнцэх өртэй болсон гэдгийг Дэлхийн банк мэдээлсэн. Гэтэл манай улс санаа зовох хэмжээнд хүрээгүй, хуулийн хүрээнд байгаа, төрийн өмчийн компаниудын өрийг Засгийн газрын өрд тооцохгүй гэж хасч байна. Өөрөөр хэлбэл, аргацаасан, хүн хуурсан аргачлалыг бий болгосноороо өрийн асуудал ноцтой хэмжээнд хүрээгүй гэсэн ойлголт өгч байна. Энэ бол маш буруу. Бид асуудлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Харин өрөө яаж хурдан барагдуулах вэ гэдгийг шийдэх ёстой. АН төрийн өмчит компаниудаа хувьчлах, нээлттэй хувьцаат компани болгох маш их боломж байна гэдгийг хэлж байгаа. Энэ чиглэлээр ажиллаасай гэж хүсэж байгаа.
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний уулзалт Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд боллоо.
Монгол үндэсний бөхийн дэлхийн жишигт хүрсэн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн шинэ залуу оддыг төрүүлэн тодруулах, цоо шинэ хэлбэр хийцтэйгээр үзэгчдэд хүргэх, үндэсний спортын топ контентийг бий болгох юм. Бөхийн ёс зүй, үүрэг хариуцлагыг шинэ шатанд гаргаж, амжилтыг бодитоор үнэлж, тогтмол өндөр орлоготой болгож энэхүү спортыг цэвэр, шударга, өрсөлдөөнтэй, сонирхолтой байдлаар хүргэхэд барилдааны зорилго оршино.
Хэрүүлгүй наадам хийхийн тулд уралдуулах морьдын сэрвээний өндрийг хүн оролцуулахгүйгээр лазераар хэмжье. Сэрвээний өндрийг хатуу метрээр хэмжвэл хэрүүл зогсохгүй. Тиймээс холоос лазераар буудаж, тэрийг нь лайваар харж байгаад төхөөрөмжөөр хэмжиж, морио уралдуулъя.
Элчин сайд О Сын Хо БНАСАУ, Монгол Улсын үе үеийн төр, засгийн тэргүүн нар болон БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Бид 32 жилийн өмнө Монгол Улс хэнээс ч хамааралгүйгээр үндсэн хуулиа тунхаглаж, улс эх орны удирдлагыг ард түмний гарт авч ирсэн. Үндсэн хуулинд заасан тулгын гурван чулууны нэг нь хараат бус шүүх. Шүүхээс ямар шийдвэр гарахыг нь мэдэхгүй байж, шүүхийн гадна шүүхэд нөлөөлөх гэж жагсаж болохгүй. Хараат бус шүүхийн төлөө, хууль дүрмээ дээдэлдэг улс оронд амьдрахын төлөө бүгд байгаад маш их баяртай байна. АН шинэ дүрмийнхээ дагуу зохион байгуулалт бүтцийн асуудлаа хийгээд явж байгаа. Х.Баттулга, С.Эрдэнэ нар болих хэрэгтэй. Одоо зайгаа тавьж, Ардчилсан намын үйл ажиллагаанд саад битгий болооч гэж хэлмээр байна. Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой. АН үнэт зүйл, үзэл баримтлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2022.05.20) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Бид 30 жил тэмцсэн. Ахиад ч тэмцэнэ. Бид үхэн үхтлээ тэмцэх юм шиг байна. Монголчууд Ардчиллын замаар явах ёстой. Өөрсдийнхөө төлөө өөрсдөө зүтгэх ёстой. Монгол хөгжмөөр байна. Би иргэн хүн. Намын гишүүн хүн. Хууль ёсны дагуу бүртгэж өгөхийг хүсч, шаардаж байна. Бидэнтэй хамт тэмцэж явсан Э.Бат-Үүл Ардын намтай нийлсэн байна. Тодорхой байна. М.Тулгатыг хэн намын даргаар сонгосон бэ? Хэн ч сонгоогүй. Шударга ёсыг шүүхээс шаардаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, Хүнсний хувьсгал хийх санаачилгыг дэвшүүлсэн. Энэ дагуу өнөөдөр тогтоолын төсөл өргөн барьжээ.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргалаа. Тус мэдээлэлд богино хугацааны(С-3), олон удаагийн(Multiple) ангиллын визний хязгаарлалтыг цуцалж, виз олголт хэвийн журамд шилжиж буйг дурджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогос, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүслээ. БНСУ,
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилттэй танилцлаа. УИХ-ын гишүүд улсын өр ноцтой түвшинд хүрч, онцгой анхаарах шаардлагатай болсныг хэлж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр цаг алдахгүй төсөв, мөнгө, өр зээлийн бодлогыг уялдуулах шаардлагатай хэллээ.