Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр байнгын болон түр хорооны хуралдаан болно.
Өнгөрсөн сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны байдлаар Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай холбоотой 1228 санал, хүсэлт ирснээс 1013-ыг нь шийдвэрлэж, үлдсэнийг нь холбогдох албаныхан судалж байна. “Цалинтай ээж” хөтөлбөр, нийгмийн даатгал, халамж, тэтгэвэр тэтгэмж, тусгай хэрэгцээт иргэд болон ахмад настны асуудлаар хамгийн олон санал, гомдол тус төвд иржээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.30/ болж, цаг үеийн асуудал хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 2022 оны 05 дугаар сарын 30-ны даваа гаригийн 14.00-17.00 цагийн хооронд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө.
Монгол Улсын баг тамирчид 90 медалиас 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл, нийт 33 медаль хүртэн, 21,435 оноогоор тэргүүлж, түүхэн амжилт үзүүлсэн байна. Тэмцээнд оролцсон 19 тамирчны тав нь олон улсын мастер цолны болзол хангажээ.
“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн нээлтэд Монгол Улсын хөнгөн атлетик, гүйлтийн нэр хүндтэй тамирчид оролцов. Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Ц.Бямбажав, марафон гүйгч, олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний ахлагч Б.Мөнхзаяа, Хөнгөн атлетикийн тамирчин, Ахлах ахлагч Д.Гантулга нар өнөөдрийн гүйлтийн тэмцээнд оролцож буй юм. Мөн Кени, Казакстан Улсын нэр хүндтэй тамирчид манай улсыг зорин ирж, марафонд оролцож байна.
Залуучуудын уулзалт дээр Ерөнхий сайд хөгжлийн хязгаарлагч зургаан хүчин зүйлсийг шийдэхийн тулд "Алсын хараа 2050" хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу 2030 он хүртэлх хугацаанд Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав. Мөн тус аймгийн хөгжилд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх авто болон төмөр замын хилийн боомтууд, хил холболтын цэгүүд, уул уурхай, аж үйлдвэрийн цогцолборуудыг цогцоор нь хөгжүүлэхийн ач холбогдол, үүнд Өмнөговь аймгийн залуучууд хэрхэн оролцож үр шимийг нь хүртэх боломжтой талаар ярилаа. Мөн энэ эгзэгтэй цаг үед улстөржилт хэрэггүй, харин ч том зорилгын төлөө нэгдэж нийлж ажиллах нь илүү үр дүнтэй гэлээ.
Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Шинжлэх ухааны академийн 40 гаруй эрдэмтний хамтран зохиосон “Монгол хэл судлал” 15 боть номын нээлт өнөөдөр Монгол Улсын их сургуулийн Эрдмийн танхимд боллоо.
Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлсэн байдаг.
Асуулгыг хариуг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр цех, 77 хүргэлтийн төв үйл ажиллагаа явуулж байна. Сүү боловсруулах чиглэлийн суурилагдсан хүчин чадал жилд 400 мянган тонн бөгөөд өнөөдрийн байдлаар 51 хувийг ашиглаж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж импортлогч орны царигтай тохирох царигаар төмөр зам тавих УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихаар болжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг цогцолбор хотхоныг бүтээн байгуулах төслийн явцтай өнөөдөр танилцлаа.
Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байгуулах ШУТИС-ийн харьяа сургалт эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн сургуулийн хичээлийн байр, оюутны байр, судалгааны төв бүхий цогцолборын төсөл танилцуулах арга хэмжээнд оролцож байна.
Өрийн асуудалд харанга дэлдэж, анхаарах хандуулах шаардлагатай гэж үзлээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд зээлийн зориулалт, үр ашиг, төсвийн сахилга батын бодлогыг баримталсаны үр дүнд Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 50.7 хувьд хүргэн, үе шаттайгаар бууруулж чадсан. Гэхдээ л Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 220 хувь тэнцэж, өрийн асуудал эмзэг хэвээр байгаа
Төрийн ордоны баруун хаалганы дэргэд Эмээлт орчмын мах бэлтгэлтэй холбоотой онц ноцтой мэдээллүүдийг нийтэлсэн редакциас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлнэ.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.