У.Хүрэлсүх: Сэтгэл, зориг гаргаж ажилла
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бид ниргэсэн хойно нь хашгирсан байдалтай байна. Би хоёр ч удаа гадаад, дотоод нөхцөл байдал, хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, шатахууны асуудалд анзаарч ажиллах шаардлагатай байгааг та бүхэнд сануулж хэлсэн. Ажлаа сайн хий гэж сануулж хэлсээр байхад ийм нөхцөл байдалд туллаа” хэмээн эрх баригчдыг зэмлэлээ. Мөн Ерөнхийлөгч Засгийн газрын сайд, МАН-ын бүлгийн гишүүдэд дараах үүргийг өглөө.


















