Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 04-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 04-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 гадаад улсын иргэд визгүй зорчиж байгаа
Цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Зам, харилцаа тээврийн танхимаас тус улстай хиллэдэг авто замын боомтуудаас Ганц модны боомтын хүчин чадлыг тооцож, Монголын талыг Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд 1 улиралд 6000-аас илүүгүй тээврийн хэрэгсэлд хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох мэдэгдлийг удаа дараа ирүүлж байсан ба илүү олговол Ганцмодны боомтод мэдээлэл хүргэхгүй гэсэн шаардлага тавьдаг. Бусад боомтод тоо заагаагүй учир тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангасан тээвэрлэгч бүрд олгон ажиллаж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 88.4 хувьтай хэрэгжиж байгаа талаар ЗТХЯ-наас мэдээллээ. Тус чиглэлийн төмөр зам 2022 оны аравдугаар сард багтаан ашиглалтад орох, төлөвлөгөөг танилцуулж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүтээн байгуулалтын тухайд 76.4 хувьтай явагдаж байна гэж яамнаас мэдээлж байна. Тус чиглэлийн төмөр зам 2022 оны долдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг холбогдох яамнаас мэдээлж байгаа. Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын ажлын явцын талаар Сайд нар тогтмол мэдээлэл хүргэж байна
Цаашид Хөгжлийн банк хэвийн үйл ажиллагаагаа хангах, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахын тулд чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх, зайлшгүй шаардлагатай байна. 2023 онд төлөгдөх ёстой хоёр бонд бий. Үүнээс бидний онцгой анхаарах ёстой нь Самурай бонд. Учир нь тус бонд нь Засгийн газрын баталгаатай. Тиймээс Хөгжлийн банкыг дампуурлын ирмэгт авч ирээд байгаа чанаргүй зээлийг төлүүлж чадахгүй бол өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл байна. Засгийн газар Хөгжлийн банкны хүндрэлтэй байдал, чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх, ажлыг шуурхайлан орсон. Иймд энэ жилийн зургаадугаар сарын 30 болон арванхоёрдугаар сарын 31-ний хугацаанд бодитой үр дүн гаргах хэрэгтэй байна. Бодитой үр дүн гаргаж байж тайлангаа олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулна. Улмаар ирэх оны дөрөвдүгээр улиралд төлөгдөх хоёр бондыг амжилттай төлж барагдуулах, нөхцөл болох юм.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр байнгын хороод хуралдана.
Шведэд төвтэй Нордикийн генетик нөөцийн төв нь дэлхийн өнцөг булан бүрд ургадаг нэг сая гаруй ширхэг ургамлын үрийг хадгалдаг бөгөөд сургалт, судалгаа болон тарьц үржүүлгийн зориулалтаар үрээ нийлүүлдэг байна. Нордикийн генетик нөөцийн төвийн Гүйцэтгэх захирал Лиз Люкке Стеффенсен хэлэхдээ, “Ойн экосистемд биологийн олон янз байдал онцгой чухал бөгөөд олон төрлийн мод, ургамал бүхий ой илүү эрүүл, тэсвэртэй байдаг. Ийм учраас улс орон бүр генетик нөөцөө хамгаалахад анхаарал хандуулах ёстой” хэмээн онцолж байв.
Австрали улс дахь Монгол Улсын Элчин сайд яамны судалгаа, парламентын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан Ж.Батзандан эх орондоо иржээ.
Манай улсад борлуулагдаж буй эм өндөр хөгжилтэй орнуудын эмтэй орц, найрлагын хувьд адилхан ч үйлчилгээ нь 3-4 дахин бага байна. Тиймээс УИХ-ын 21 гишүүн өнөөдөр Эмийн чанар, хяналтын тогтолцооны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ талаар гишүүд мэдээлэл хийв.
Улаанбаатар хотод нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршлыг хүргэж байна.
Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.
Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.05.02) Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Мөн АН-ын бүх гишүүдийн хурлыг 05 дугаар сарын 08-нд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 186 хороонд хийж, дахин шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр жагсаал хийсэн залуучуудын хүлээлт талаар өнгөрсөнийг хэлж байна. Тиймээс дахин шаардлага тавьж, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн тайван жагсаалыг ирэх пүрэв гаригийн 12.00 цагт зохион байгуулахаа болсноо өнөөдөр мэдээлэв.