"Роснефть" компани Монголд нийлүүлэх шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломжийн талаар судална
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ОХУ-д ажиллаж байна. Тэрбээр, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.В.Груздевтэй Москва хотноо 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж, манай улсын уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг гуравдагч улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд шууд харилцан хамтран ажиллаж байхаар тохирлоо.

















