УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн хийгээд шүүх байгууллагын нэр хүндийг сэргээх, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах улмаар улс орны хөгжлийн олон асуудлыг шийдэх гарц Та бүхнээс хамаарна. Сүүлийн зургаан жилийн социологийн судалгаагаар дөрвөн хүн тутмын гурав нь шүүхийн байгууллага, шүүгчдэд итгэх итгэл буурсан гэж гарсан.


















