Д.Батболд: Бодис, давсны нөөц хангалттай байна
Нийслэлийн Хот тохижилтын газрынхан бид өглөөний 06:00 цагаас ажлаа эхэлсэн. Яг одоогийн байдлаар зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч нийслэлийн хэмжээнд ажиллаж байна. Техникийн хувьд гурван шүүрний машин, зургаан бодис цацагч машинаар нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгааг арилгахаар 29 тонн зориулалтын бодис болон давс цацаж байна.


















