Гурван нэр дэвшигчийн тухайд Улаанбаатар хотын унаган иргэн, хоёр нь Цэргийн нэгдсэн дээд сургуулийн “бүтээгдэхүүн”. Тэд ерөнхий боловсролоо нийслэлийн 2, 23, 75 дугаар сургуульд элсэн орсноор эхлүүлж байсан. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Улс төр судлаач, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Цэргийн нэгдсэн дээд сургуулийг ВМП Ашиглалтын инженер мэргэжил, “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат хуучнаар ЗХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг системийн инженер мэргэжил эзэмшсэнээр ажил, амьдралын гараагаа эхлүүлж байжээ.