ШУУД: БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж байна
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж байна.
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Өнөөдөр Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ үер Монгол Улсын Ерөнхийлөгч ахмад дайчдад төрийн дээд одон медалиар шагналаа. Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргээс 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байна. Эдгээр дайчдын төлөөлөл болгож зарим ахмад дайчинд төрийн одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Офицеруудын ордонд боллоо. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгахыг дэмжив. 50 сая еврогийн зээл нь 28 жилийн хугацаатай, жилийн 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм.
Нэгж бүтээгдэхүүнд, тухайлбал талх бүтэхийн тулд яаж НӨАТ төлдөг вэ. Үр тарианы компаниуд шатахууны үнийг 10 хувийн НӨАТ төлж авдаг. Тариагаа ургуулчихаад гурилын үйлдвэрт 10 хувийн НӨАТ нэмээд өгдөг. Гурилын үйлдвэр гурилаа үйлдвэрчихээд 10 хувийн НӨАТ нэмээд талхны компанид өгдөг. Талхны компани талхаа үйлдвэрлэчихээд 10 хувийн НӨАТ-ыг нэмж, дэлгүүрт өгдөг. Дэлгүүр дахиад жирийн иргэнд талхаа зарахдаа 10 хувийг нэмж өгдөг. Үйлдвэрлэлийн шат болгонд авч байгаа НӨАТ бол хамгийн багадаа 300-400 төгрөгийн нэмэгдэл бий болгож байгаа гэсэн эдийн засгийн үндэслэл гарсан байгаа хэмээн мэдээлэв.
Тэд нийслэлийн ИТХ-ын сонгуульд харилцан бие биенээ дэмжин ажиллах гэнэ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргаар Пэлжээгийн Одонбаатарыг, тэргүүн дэд даргаар Аюушжавын Бат-Эрдэнийг, дэд даргаар Сүрэнжавын Хүдэрчулууныг томиллоо.
Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, төрийн одон, медаль гардуулж байна.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа өнөөдөр (2020.09.01) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав.
Есдүгээр сарын 01-ний энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Баянзүрх дүүргийн 147 дугаар сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын хичээл, сургалттай танилцлаа. 147 дугаар сургуулийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж өнгөрсөн тавдугаар сард ашиглалтад оруулсан байна. 960 хүүхдийн суудалтай, 130 багш, ажилтантай энэ сургуульд 1135 хүүхэд суралцаж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хүүхэд багачууд, оюутан залуустаа хүргэсэн хичээлиййн шинэ жилийн мэндчилгээг байршуулж байна.
Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэр бүхий 20 гаруй гишүүн боловсруулжээ. Санаачлагчдын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Д.Өнөрболор, Д.Тогтохсүрэн нар уг төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.08.31) өргөн барилаа.
Дорноговь аймагт эдийн засаг, нийгмийн үндэсний хэмжээний бүтээн байгуулалтууд амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин болон тус яамны газар, хэлтсийн дарга нарын ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдад ажиллалаа.
Улсын Их Хурал 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Пүрвээгийн Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Даваанямын Даваа-Очирыг, гишүүнээр Жамсрангийн Болд, Эрдэнийн Түвшинжаргал нарыг томилсон тогтоолыг баталсан билээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2020.08.31/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Ерөнхийлөгч олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулж байгаа. Энэ удаад нийслэлийн Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 838 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа. Эхийн алдар нэгдүгээр одонт, зургаан хүүхдийн ээж Э.Өлзийчимэгтэй ярилцлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” УИХ-ын албан бус лобби бүлэг байгуулагдсан юм. Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санал нэгдэж лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр (2020.08.28) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮЯ, ЗТХЯ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК гашуун Сухайт авто зам ХХК-ийн удирдлагууд өнөөдөр тэмцэл хийж буй тээвэрчидтэй уулзаж, тодорхой шийдвэрүүд гаргаснаар жолооч нар тэмцлээ зогсоон, автозамын зорчих урсгалыг чөлөөллөө.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны улсын төсөвт өөрчлөлт оруулж байгаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын хуульд хэд хэдэн өөрчлөлт орж байгаа талаар ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.