"6.2"-оор ард түмний санал асуулга явуулах уу
УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Та бидний эвслийн төлөөлөл Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар хэвлэлийн хурал хийв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Та бидний эвслийн төлөөлөл Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар хэвлэлийн хурал хийв.
Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн "Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд өнөөдөр Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буурчээ.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.21) хуралдаан 14 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудлыг хэлэлцлээ.
МАН-ыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохыг бүртгэсэн тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 13 дугаар тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардууллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар өнөөдөр /2020.08.20/ Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг онцолж, энэ хугацаанд барилга, хот байгуулалтын салбарын төдийгүй хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм, соёлын харилцаа өргөжиж байгаа талаар тэмдэглэн хэллээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрсний тээвэр хийж буй жолооч нар Ганцмод боомтод хоноглох үеэр нь хятадын талын хэв журам сахиулах ажилтнууд жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол 8 дугаар сарын 18-ны орой гарсантай холбогдуулан Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай утсаар ярилцав.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан болж байна. Хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.
АН болон зарим улс төрийн намууд, бие даагчид нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид найман шаардлага бүхий өргөн бичиг хүргүүлэхээр болжээ. Энэ талаар тэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын эмэгтэй гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
"Беларус руу бусад орнуудаас дайчид, зэвсэг, эмх замбараагүй байдлыг санхүүжүүлэх мөнгө оруулж ирэхгүйн тулд улсын хилийг хамгаалах ажиллагааг чангатгахыг Улсын хилийн хороонд үүрэг болгож байна. Гаднаас ийм мөнгө орж ирж байгааг бид харж байна" хэмээн Лукашенко мэдэгджээ.
Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан юм. Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн байна.
Монголын цагаар 20.00 цагаас эхэлсэн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нар оролцлоо.