УИХ дахь АН-ын зөвлөл онлайнаар хуралдана

УИХ дахь АН-ын зөвлөл онлайнаар хуралдана

Хуралдаанд тус намын бодлогын зөвлөлүүд, МҮХАҮТ дээр бизнес эдийн засагчид холбогдож оролцох юм байна.

Дэлгэрэнгүй
Я.Буянжаргал:

Я.Буянжаргал: "Ковид-19" нийгмийн сүлжээгээр оношлоод эмчилдэг өвчин огт биш

Сүүлийн үед хэн нэг судлаач, сонирхогчид, нийгмийн сүлжээнд танигдахыг хүсэгчид "коронавирусийн халдварыг зайнаас эмчилнэ, цахимаар эмчилнэ" гэх мэт зүйлийг хийж байна. Үндсэн ажлын хажуугаар дарамталж байна.

Дэлгэрэнгүй
ШУУД: Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна

ШУУД: Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна

Дэлхийд коронавирусийн халдвар тархсаар байна. ДЭМБ-ын мэдээгээр Итали, АНУ-д халдвар тархалтын тоо Хятадаас давжээ. Сэтгэцийн хувьд эрүүл байх нь чухал гэдгийг ДЭМБ анхааруулсан байна.

Дэлгэрэнгүй
Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбар

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбар "COVID-19"-ийг ялна гэдэгт итгэл төгс байна

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарын нийт эмч, ажилтан ажилагсдад хандан мэндчилгээ дэвшүүллээ.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК харилцагчаа дэмжсэн арга хэмжээг авч ажиллаж байна

ТӨРИЙН БАНК харилцагчаа дэмжсэн арга хэмжээг авч ажиллаж байна

Дэлхий нийтээр тархаад буй “COVID-19”-ийн цар тахлаас үүдэлтэйгээр Монгол улсад  үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, энэ хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ТӨРИЙН БАНК  зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиас  чөлөөх шийдвэрийг гаргаад байна.  

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Зургаан сарын хугацаанд НДШ-ийг тэглэж, цалингаас ОАТ-ыг  чөлөөллөө

ВИДЕО: Зургаан сарын хугацаанд НДШ-ийг тэглэж, цалингаас ОАТ-ыг чөлөөллөө

Өнөөдөр Засгийн газар хуралдаж, эдийн засгийн хямралыг даван туулах асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан мэдэгдэл хийж байна.

Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд ард иргэддээ хандан мэдэгдэл хийнэ

Ерөнхий сайд ард иргэддээ хандан мэдэгдэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Дэлгэрэнгүй
Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

   Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Австрали, Канад, БНСУ, Гүрж, Сингапур болон бусад өндөр хөгжилтэй улсуудын “төрийн аудит”-тай холбогдсон хууль тогтоомж, олон улсын стандарт, туршлагыг судалж Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 

Дэлгэрэнгүй
ШУУД: УИХ-ын ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь хийхийг шаардаж байна

ШУУД: УИХ-ын ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь хийхийг шаардаж байна

Сонгуулийг хойшлуулах санал боломжгүй. Төсөвт хэмнэхийн тулд сонгуулийг хойшлуулж болохгүй. УИХ-ын ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь хийхийг шаардаж байна. Ингэхдээ олон хүн бужигнуулахгүйгээр цахимаа ашиглан хийх хэрэгтэй

Дэлгэрэнгүй
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл хийх юм. 

Дэлгэрэнгүй
Элчин сайд Х.Кобаяши-г хүлээн авч уулзав

Элчин сайд Х.Кобаяши-г хүлээн авч уулзав

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар COVID-19 коронавируст халдварын дэгдэлтээс үүссэн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны шийдвэрүүд, Япон Улс, БНСУ рүү үйлдэх тусгай үүргийн нислэг зэрэг цаг үеийн асуудлыг танилцуулж, харилцан санал солилцов.

Дэлгэрэнгүй
О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулвал Ерөнхийлөгчид л ашигтай

О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулвал Ерөнхийлөгчид л ашигтай

20 тэрбум гэдэг чинь санаанаасаа гаргасан тоо биш. Сонгуульд ажиллах, ажиглалт хийх төрийн албан хаагчид, цагдаагийн ажилчдын ажиллах цалин. Нэр дэвшигчдийн гаргах мөнгө бол хувь хүмүүсийн мөнгө. Тэр хүмүүс сонгуульд нэр дэвшээд гарахын тулд хувь хүмүүс хөрөнгө оруулалт хийнэ. Тиймээс төсөв дэх сонгуулийн мөнгийг хэмнэх боломжгүй.

Дэлгэрэнгүй
Г.Тэмүүлэн: Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтөө оруулж ирэх ёстой

Г.Тэмүүлэн: Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтөө оруулж ирэх ёстой

Засгийн газрын бүтцээр зогсохгүй бусад хуулиудын өөрчлөлт хийх ёстой байгаа тул шилжилтийн үеийн хуулийг гаргаж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулах боломж бий. Хэрвээ бид ямар нэг зохицуулалт хийхгүйгээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн энэ хэвээр явбал Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг.

Дэлгэрэнгүй
УИХ хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

УИХ хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.

Дэлгэрэнгүй
Баярын утас солилцов

Баярын утас солилцов

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Мүн Хий Сан-д, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн-д, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-д тус тус илгээж буй баярын захидлыг гардуулж, БНСУ-ын төр, засгийн удирдлагаас ирүүлсэн мэндчилгээг хүлээж авав. 

Дэлгэрэнгүй
Х.Баттулга: Хямрал хаалга тогшиж байхад намууд мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худал зүйл

Х.Баттулга: Хямрал хаалга тогшиж байхад намууд мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худал зүйл

Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна.

Дэлгэрэнгүй
Монгол-Хятад хоёр улс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд хамтран ажиллана

Монгол-Хятад хоёр улс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд хамтран ажиллана

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.

Дэлгэрэнгүй
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчлэв

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчлэв

Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Дэлгэрэнгүй
Худалдааны сайд А.А.Слепнев-той уулзав

Худалдааны сайд А.А.Слепнев-той уулзав

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Евразийн эдийн засгийн комиссын төв байранд зочилж, Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдааны сайд А.А.Слепнев-той уулзав. Уулзалтад Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны газрын удирдлага болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнууд байлцав.

Дэлгэрэнгүй
Жаргалант тосгоны  ахмадууд 1,7 сая төгрөг хандивлалаа

Жаргалант тосгоны ахмадууд 1,7 сая төгрөг хандивлалаа

Ахмадууд  өөрсдийн зүгээс эрүүл мэндийг сахин хамгаалахаар ажиллаж байгаа эмч, сувилагч бүх ажилтан албан хаагчиддаа  хэцүү цаг үеийг хамтдаа энх даван туулахыг ерөөгөөд 1.700.000 төгрөгний хандив өгснийг  СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгоны ахмадын хорооны  дарга Ч.Даваасамбуу болон ахмадын төлөөлөл гардуулж өгсөн байна.

Дэлгэрэнгүй